Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдол ихтэй бүст амьдарч буй жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг ээжтэй нь, тав хоног амралтын газар амраахаар болжээ.
ХНХ-ын сайд С.Чинзориг “Ерөнхий сайдаас жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг утааны улиралд Улаанбаатар хотын ойр байгаа амралт, сувиллын газарт гарах үүрэг өгсөн. Үүний дагуу өнөөдөр холбогдох саналаа боловсруулж, Засгийн газарт танилцууллаа. Нийслэлийн агаарын бохирдолд ихтэй бүсүүдэд нийт 50 мянган хүүхэд, 11 мянган жирэмсэн эх бий. Эдгээр хүмүүсийг дунджаар энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тав хоногт цэвэр агаарт амраахад нийт найман тэрбум төгрөг шаардлагатайгаас нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг Засгийн газрын баасан гаригийн ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болсон. Өнөөдөр Сангийн яам, ЭМЯ болон ХНХЯ хамтран тогтоолын төсөл боловсруулах болно. Эхний ээлжид агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийн тоог нарийвчлан гаргана. Хоёрдугаарт, ЭМДС болон Нийгмийн халамжийн сантай хамтран ажилладаг амралт, сувиллын газруудын тоог гаргах юм” гэлээ.
Мөн хуралдаанаар жирэмсэн ээж болон 0-5 насны хүүхдүүдэд хүчил төрөгчийн коктейли өгөх санал яригдсан байна. Гэвч энэ нь үр дүнгүй арга хэмжээ хэмээн үзсэн учраас хүчил төрөгчийн коктел өгөхгүй аж.
Priligy Discussion
https://buypriligyhop.com/ – Priligy
Viagra Venta Precio