Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хөдөлмөрийн баатар Г.Хайдав 93 насандаа бурхны оронд мориллоо.
Гонгорын Хайдав нь 1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ.Тэрбээр Монголын анхны дуурийн дуучдын нэг юм. Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор цолтой. Уянга цээл (тенор) хоолойтой. Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриуудыг дуулсан ба тэрээр Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь байсан юм.
1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ.

Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Учир нь тухайн Г.Хайдав Дуурийн театрт ажиллаж байжээ. Анги танхим гэх юм бараг байхгүй. Хоосон танхим, цонхны тавцан дээр хичээлээ эхэлж байжээ. Түүний анхны шавь нь МУАЖ Д.Жаргалсайхан. Анх 16 настай ирж шавь орж байсан бол хожим олон тооны шавьтай болсны заримаас нь дурьдвал: МУГЖ У.Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан, С.Аяна нар ажээ. Түүний хүү Х.Төмөрбаатар Монголын эстрадын суурийг тавьсан анхдагч нарын нэг билээ. хүн чинь миний хүү шүү дээ. Л.Хайдавын урын сан 700 гаруй дуутай ажээ. Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулж явсан ачтан байсан юм.


Урлагийн тайзнаа 80 гаруй жил дуулсан тэрбээр Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг анхлан санаачилж байсан юм.
Таны гэгээн дурсгалыг Монголын ард түмэн, мянган мянган шавь нар тань үүрд дурсан бахархаж явах болно.
