УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН-ын БАГА ХУРЛЫН ҮЕЭР УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДОД ХАНДАЖ ИЙН ХЭЛЛЭЭ.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Сүүлийн 27 жилийн туршид хуримтлагдаж хөшигний ард байсан асуудлыг ард түмэн мэддэг болсон. Шинэ жил болоод мартана гэж ярьж байгаа. Ямар нэг баяр ёслол болоод мартана гэж байхгүй болсон. Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой асуудалд хариулт өгч чадахгүй бол нийгэм өөрөө хариулт өгнө.М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй.
Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиалын штаб энэ тэр гээд нэлээд юм ярьж байгаа. Энэ хүнийг үнэндээ та л өөрөө ял авах гэж байхад нь өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа.
Өнөөдөр бага хурал шийдвэрээ гаргах ёстой. Өөр хаана шийдвэр гаргах юм. Бага хурал нь их хурлын төв субъект. Цагаа сунгаад шөнөжингөө ярьж хэрэлдээд ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Өнөөдөр бага хурал дотроо шийдэхгүй бол нийгмийн асуудал болж хувирна.