ӨМӨЗО-ны Улаанхад хотын Монгол Дунд Сургууль нь сургууль, хичээлийн танхимдаа зөвхөн Монгол улсын төрийн далбаа, Төрийн сүлд, соёмбыг залж байгаа “АСУУДЛЫН” тухай Хятадын коммунист Намын шууд харьяа төв хэвлэл “Женьминьжибао” сонины гадаад хавсралт болох “Global Times” сонин холбогдох байгууллагад нь хандсан бөгөөд нэгдүгээр сарын 7-ны өдөр хотын коммунист намаас тусгайлан шалгахаар болсон гэж хариу өгсөн тухай мэдээлэв.



“Гадаад Монголын далбааг” сургууль, хичээлийн танхимд өргөн залж байгаа нь “хүнд ноцтой асуудал” хэмээн бусад мэдээний эх сурвалжууд нь бас буруушааж, цул монгол хэлээр л хичээллэж байгаа, бас Чингис хааныг гутаан доромжилсон Хятад иргэдэд хатуурхан ханддаг тухай дурьдаж, хил хязгаарын үндэстнүүдийн ийм үйлдэл нь Хятадын нягтралын эсрэг үйлдэл, маш холын аюултай үр дагавартай гэсэн утгатай нийтлэл гарсан байна.