Сүхбаатартын талбайд болж буй МАНАН-гийн эсрэг монгол түмний жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаад гарч ирлээ.

Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзсан М.Энхболд ажлаа өгөхгүй гэдгээ дахин мэдэгджээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд гадаа ийм олон хүн цугласан байгааг мэдсэн ч шинжгүй сууж байна. Бидэнтэй та нар юуг өөрчилж чадахгүй гэсэн байр суурьтай хандлаа. Мөн өөрийн зүгээс ажлын тайлан гэж 30 хуудас цаас өглөө. Бид түүнийг нь авсангүй…гэлээ.
Ингээд жагсагчдын төлөөлөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн буюу Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй уулзлаа. Ерөнхийлөгч 1цаг 30 минутанд Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг дуудуулж Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар боллоо.
Мөн жагсаал цуглааныг хүчээр тараах, жагсагчдын эсрэг элдэв өдөөн хатгалага явуулж болзошгүй нөхцөл байдалтай байгааг Л.Болд гишүүн хэллээ. Хэрвээ жагсагчдын эсрэг элдэв үймээн самуун дэгдээж хоёр дахь 7 сарын 1-ний үйл явдлыг давтвал түүний бүх хариуцлагыг иргэд болон зохион байгуулагчид бид хүлээхгүй, зөвхөн М.Энхболд хүлээх ёстой гэж байр сууриа илэрхийллээ.
Зохион байгуулагчид хуулийнх нь дагуу төв талбайн өмнөх авто зогсоолд суулт өлсгөлөн үргэлжлүүлж гэр барих зөвшөөрлийг олж авсан бөгөөд 200 гэрээ барьж иргэдээс гарын үсэг цуглуулж тэмцлээ үргэлжлүүлэхээр болжээ
http://buylasixshop.com/ – lasix side effects
hydroxychloroquine for sale amazon
Propecia