Татвараа нуун дарагдуулсан баримт:
Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг Жи Пи Эф ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварын нууж, худал мэдүүлсэн байж. Түүнчлэн эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй байна.
Жи Пи Эф ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12-дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага аргазүйн газраас 2015 оны 7-р сарын 07-өдрөөс 09 дүгээр сарын 17-нй өдрийг хүртэл хугацаанд хяналт хийсэн байна.
Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна. Энэ заалтыг үндэслэн
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15-н хоногийн дотор шилжүүлэхийг Жи Пи Эф ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл ( Тусгай зөвшөөрлийг цуцлах ) 56.1.10 дахь хэсэгт “тугай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.
Гэтэл Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан нар нь 2012 оны 7 сард сарын 27-ны өдөр Жи Пи Эф ХХК-ийг Си Си Эм экс ХХК-нд 800 мянган доллараар худалдсан үйлдэлд Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн

17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт зааснаар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй байна.
Гэх мэт олон зөрчлүүлд байгаа юм байна.
Tretinoin Cream 0.1 For Sale