Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулж, Ч.Улааныг нэрийг дэвшүүлээд байгаа билээ. Ямартай ч Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй, хэлэлцэх асуудал ч хойшлогдсоор байгаа. Энэ хугацаанд ХХААХҮ-ийн сайдын албыг Шадар сайд Ө.Энхтүвшин давхар хашиж байгаа юм. ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улаанаас өвөлжилтийн явцын талаар тодрууллаа.
-Та ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийн хувьд өвөлжилтийн байдалд анхаарал хандуулж байна уу?
-Өвөлжилтийн байдал, мал аж ахуй, газар тариалангийн өнөөгийн байдал, махны үнэ нэмэгдсэн гээд асуудлууд байна. Бидэнд энэ бүхэн байнга мэдээлэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд томилогдоогүй байгаа учир шийдвэр гаргаж чадахгүй байна. Асуудлыг бол мэдэрч, судлалгүй яах вэ. Бидний өдөр тутмын асуудал.
-Сайдаар томилогдвол энэ салбарт ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ?
Хэрвээ хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж ажиллавал малчдын орлогыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, хөлсийг нэмэгдүүлэх, оновчтойгоор дотоод, гадаадын зах зээлд борлуулах, өндөр үр ашигтай байлгах ажлыг хийнэ гэж бодож байна.
-МАНАН-г та хэрхэн харж байна вэ?
-МАНАН бүлэглэл байгаа. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс улс төрийн өндөр эрх мэдэлд очсон. Хууль хяналтын байгууллагыг өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулж, эрх ашигт үйлчлүүлдэг болсон. Энэн нь МАНАН өтгөрч мафийн хэмжээнд очиж байна. Бидэнд засч залруулах зүйл бий.
-Та шинэ МАНАН-гийн тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Эхлээд байгаа МАНАН-гаа шийдээд, дараа нь шинэ МАНАН үүсэхгүй байх үндэс суурийг засч залруулна.
Н.Энх
shuud.mn
bunu �grendigim �ok iyi oldu ??